2009-11-08
Бүх төрлийн харшлын үед өөрөө өөрийгөө эмчлэх арга

 

Аллергии буюу харшил нь хүний биеийн арьсан дээр голчлон илэрнэ. Энэхүү арьсны гадаргуу хэсгийн хамгаалах, нэгдмэл элементүүдтэй бодисын солилцоо явагдана.

Харшлийн үед хүний хоол боловсруулах үйл явц удааширч ирдэг. Бодисын солилцооны үед ялгарах шаар шавдас ихэсч, бие махбодид хорт бодис хуримтлагдахын зэрэгцээ сэтгэл санааны хувьд ч тавгүйрхэж ирдэг байна. Ялгарсан шаар шавдас болон хорт бодисууд арьсыг загатнуулан, хавагнуулж ингэснээр салстууд бөөгнөрөн, ой санамж муудан, амархан ядарч, бие тавгүйрхэнэ.

Харшлын үедэх эмчилгээний хамгийн зөв хандлага бол эрүүл амьдралын эрч хүч, энергийг бий болгох явдал юм. Амьдралын хэв маяг болон өдрийн дэглэмтэй холбоотой мөрдөж ирсэн заавраар бол хоол боловсруулах үйл явцыг бэхжүүлэх жор болон эмчилгээний курс өлсгөлөнг эхний ээлжинд хийх хэрэгтэй.

Хавар, намар, зуны эхэн саруудад салат, сонгино, халиар, халгайтай салат идэх хэрэгтэй. Мянган навчит, шарилж агь, алтан мянгат эсвэл халгайн гашуун цайг халуун шингэнээр даруулан их хэмжээгээр уух хэрэгтэй.
Ихээр ялгарах болсон хор болон шаар шавдас нь аажимдаа хүний сэтгэл зүйд нөлөөлж, хямраан элдэв зөрчил зөрчилдөөний шалтаг шалтгаан болдог.

Жилийн ямар ч улиралд эмчилгээний зорилалттай хөнгөн өлсгөлөнг тасалдуулалгүй хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долоо хоногт нэг өдөр малын гаралтай мах өөх тосноос татгалзан зөвхөн шингэн хоол хүнс хэрэглэнэ. Тодруулбал , гаатай цай уух, хоол боловсруулах үйл явцыг сайжруулах халуун ногоотой хоол идэх, халуун ус уух хэрэгтэй.

- Толгой өвдвөл батраш буюу гаатай масло хамгийн тустай байдаг. Ингэхдээ уг тосыг байнга үнэртэж байхын тулд хувцсандаа нэгээс хоёр дуслыг дусаачих.

- Нэг стакан усанд, цайны халбагын 1/4 –тэй тэнцэх гүргэм бас цайны нэг халбага сайн чанарын зөгийн бал хийж сайтар хутга. Бэлэн болсон уусмалаа өдөрт хэд хэдэн удаа уугаарай.

- 50 мл усанд цайны халбагаар тал сүрэв гаа болон кмин хийж, анхны хэмжээний тал болтол нь ширгээнэ. Өдөр болон оройн хоол идэхийн өмнө бэлтгэсэн хандаа уух бүртээ заавал тунгааж, шүүж байх шаардлагатай.

Харшлаас урьдчилан сэргийлэх, харшилтай болсон үедээ 8 – 10 хоногийн туршид фритюрт болгосон, шарсан хоол мөн тослог, исгэлэн, цэвэр ургамлын гаралтай хоол хүнс, амуу тарианы үрийг сүүнд хийж дэвтээсэн хоол, загас, гахайн мах, үхрийн мах, бяслаг, тараг ,аарц, бусад төрлийн исгэлэн сүүн бүтээгдэхүүн болон элдэв амттангууд идэхээс татгалзах хэрэгтэй.

 

Харин энэ үед ямар хоол хүнсийг хэрэглэвэл зохимжтой гэвэл, цагаан будаа, навчит ногоо, лууван, хүрэн манжин, шар шош, бага зэрэг удаасан талх, их биш хэмжээний шинэхэн салат мөн ногоо болон будааны шөл зэргийг хэрэглээрэй.

Эмчилгээ хийгдэж буй энэ бүх хугацаанд аль болох цэвэр агаарт байж, эрт унтахыг хичээгээрэй.

Харшлын эсрэг 10 өдрийн эмчилгээний дэглэм

Өглөө өлөн элгэн дээрээ: Тасалгааны хэмд байлгасан нэг стакан жимсний шүүстэй ус болон тал нимбэгний шүүстэй зөгийн үүрний бал 1 – 2 цайны халбагыг уу.

Өглөөний ундыг алгасна. Өглөөний шинэхэн жимсний шүүс уусны дараа хагас цаг хэртэй болоход хүчтэй өлсөхийг мэдрэнэ.

Үдийн хоол: Хөнгөн, халуун хоолыг тайван амгалан орчинд тухлаж суун идэх хэрэгтэй. Цадтал идэхгүй байх тал дээр өөрийгөө хянаарай. Хоол идсэнийхээ дараа 10- 15 минут тайван суу.

Оройн хоол: Оройн хоолыг алгасна. Өлсөхийг хүчтэй мэдрэх үедээ шинэхэн жимсний шүүс эсвэл будаа, цагаан будаа, ногооны шөл уух хэрэгтэй. Ингэхдээ оройн зургаан цагаас өмнө уух хэрэгтэй шүү.

Өглөөний унд болон оройн хоолыг жимсний шүүсээр орлуулж болно. Бодисын солилцоог хурдасгах, биеэс хорт бодисыг гадагшлуулах зорилгоор халуун ус уувал сайн. Уух усны хэмжээ ам цангах байдлаас хамаарна. Хагас цаг тутамд бага хэмжээгээр барагцаалбал хоёр гурван балгаар ууна. Арван хоногийн дараа та дахин хэвийн хооллолт, амьдралын хэвийн хэв маягтаа шилжиж болно. Гэхдээ халуун усыг цаг эсвэл хоёр цаг тутамд үргэлжлүүлэн ууж байхаа мартав.



эх сур: news.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:23 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


nowsh gej yamar aimar uym be
Бичсэн: Зочин цаг: 19:38, 2017-04-06 | Холбоос | |


харшил хөдөлсөн үед дархлааг улам сулруулдаг гэсэн. дархлааг улам дэмжээд байвал харшил их идэвхитэй явагдаад байдаг гэсэн шүү
Бичсэн: Зочин цаг: 16:35, 2015-11-03 | Холбоос | |


Харшилд харшилдаг халуун ногоо ид гэсэн байх юм, тэгээд бас өлс гэсэн байх юм харшлын өвчин чинь дархлаагаа сулруулах юм бол улам л дордоно шүү дээ өлсөөд байхаар чинь улам дархлаа суларна үүнийг чинь зөвлөгөө гэж хэлж болох юм уу
Бичсэн: Зочин цаг: 11:59, 2015-10-29 | Холбоос | |


ирмэх тэврэлт тэврэлт тэврэлт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:47, 2010-10-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax