2009-12-08
Хоолны дэглэм хэт их барих нь дархлаа муутгадаг

Хүний биеийн дархлаа нь эрүүл мэндийн баталгаа болдог. Харин ихэнх хүмүүс жингээ барьж турах гээд хоолны элдэв дэглэм сахиснаар дархлаагаа сулруулж орхидог юм. Тэгвэл биеийн дархлаагаа хадгалж, хэрхэн жингээ барих вэ?
Үүний тулд бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны цэсэнд аминдэм, эрдэс бодис, макро болон микро элементүүд хангалттай баялаг агуулагдсан байх ёстой. Бас юуны  түрүүнд, хоолны илчлэгт чанарт илүүтэй анхаарлаа хандуул. 

1. Калори

Гэхдээ хэт илчлэгтэй хоол битгий ид. Хүйтэнд хоолны дуршил эрс нэмэгддэг тул бид ердийнхөөсөө илүү их хэмжээний хоол иддэг юм. Учир нь бие организм дулаацахын тулд нэмэлт энергийг шаарддаг.

Ингээд зохих хэмжээнээс илүү их хоол идсэнээр биед холостерин хуримтлагдаж илүүдэл жин үүсэн бие галбир бүдүүрдэг. Иймд өөрт тохирох илчлэгийн хэмжээг тогтоож түүнийгээ мөрдлөг болгох хэрэгтэй.

Харин хүйтэнд даарахгүйн тулд өглөөний ундаа ханатал сайн идэж,  өдөртөө халуун шөл уувал амархан шингэхээс гадна биеийг дулаацуулж чадна.

2. С, А аминдэм

Өөрийн бие организмаа аминдэм болон биологийн идэвхит бодис, эрдэс бодисоор зайлшгүй “хооллож” байх хэрэгтэй. Учир нь шаардлагатай аминдэмээр хангагдсан тохиолдолд хүний сэтгэл санаа өөдрөг, бие эрүүл байдаг. Иймд өвлийн улиралд алим, исгэсэн байцааг аль болох түлхүү хэрэглэ. Мөн нохойн хошууны ханд хятад нимбэг, мелисс, каркад зэрэг эмийн ургамал хэрэглэ.

Спортоор хичээллэдэг, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс багахан  хэмжээний гашуунхар шоколадыг өдөр бүр идвэл тархины үйл ажиллагаа эрчимжин, сэтгэл санаа өөдрөг болдог. Шоколад нь тархины үйл ажиллагааг идэвхижүүлдэг гадил жимсийг бүрэн орлож чаддаг гэдгийг мартаж болохгүй.  

Мөн намар, өвлийн улиралд таны гал тогоонд улбар шар өнгийн жимс жимсгэнэ заавал байх ёстой. Лаазалж, даршилсан байсан ч болно. Ийм өнгөтэй жимс ногоо нь биеийн дархлааг сайжруулж цусны эргэлт, хоол боловсруулах явцыг түргэсгэдэг сайн талтай. 

Мөн йодын өндөр агууламж бүхий далайн гаралтай хүнс, загас, цэцэгт байцаа, хар үртэй тэс жимснээс идэхээ мартав.  

Та аминдэм, эрдэс бодис бүхий эм бэлдмэл хэрэглэж байсан ч нэмэлт ногоо жимс идэх шаардлагатай гэдгийг санаарай.

3. Юугаар ч орлуушгүй цинк

Хоолны дэглэм сахиж байх үед бяслаг, мах, өндөг идэхийг хориглодог.  Тэгвэл энэ нь хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Эдгээр хүнсэнд хүний эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог цинк илүү баялаг хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ эрдэсгүйгээр хүний биеийн дархлаа бэхжихгүй.

Ялангуяа цинкийн дутагдалд орсноор хамгийн түрүүнд арьс дараа нь үс хуурайшин, гэмтдэг. Дархлаа суларснаар элдэв халдварт өвчинг эсэргүүцэх чадвар ч эрс буурна. Харин хүнс хоолоор дамжуулан цинкийн нөөцийг нэмэгдүүлснээр биеийн дархлаагаа сайжруулах бүрэн боломжтой. 

Цагаан хоолтонгууд мах идэхгүйгээс болж цинкийн дутагдалд илүүтэй ордог тул бор гурил, хөх тарианы исгэгчээр хөөлгөж хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэйг сануулъя.

Ямартаа ч цинкийн хамгийн гол эх үүсвэр нь мах, загас, бяслаг, өндөг юм. Мөөг, шош, самар нь цинкээр баялаг ч ургамлын гаралтай бүтээгдэхүүний шингэц удаан байдгийг мартаж болохгүй. Хүний бие организм нэг өдөрт хэр хэмжээний цинк авч байх ёстой юм бол? Тэгвэл нэг өдөрт авах ёстой цинк  нь 10 – 15 мг байдаг.

Ийм хэмжээний цинк нь тухайлбал, 100 грамм алим, жүржид агуулагдана. Мөн 00 грамм нимбэгэнд 0,25 мг цинк, далайн загас, үхрийн мах, сүү, будаа, төмсөнд 2 – 8 мг, сармис, сонгино, загас, махан лаазалсан бүтээгдэхүүнд 8-20 мг, мөөгөнд 75-140 мг, наранцэцгийн үрэнд 130-200 мг хэмжээтэй агуулагддаг байна. 

4. Усны тэнцвэр

Биед хуримтлагдсан илүүдэл өөхийг багасгах, зөв хооллохын тулд өдөрт хоёр литр ус уух ёстой гэдэг. Энэ нь өвлийн улиралд хэр тохирох юм бол? Тэгвэл хүйтэнд уух усны хэмжээг багасгах шаардлагатай аж. Тодруулбал хоногт 1, 5 литр ус уухад хангалттай юм байна. 

Мөн кофе, цай, хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд эмийн ургамлын ханд, бүлээн улаан дарс уувал сайн байх болно.

Эрч хүч нэмэх ундаа

150 мл зуун настын шүүс, 250 грамм зөгийн бал, 350 грамм «Кагора». Энэхүү холимог ундааг хоол идэхээс хагас цагийн өмнө хоолны нэг халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглээрэй.

Эмчилгээний коктейль

Энэхүү эмчидгээний коктейлийг дөрвөн хүний орцоор бэлтгэхийн тулд дөрвөн ширхэг жүрж, хоёр ширхэг кивиг хальснаас нь цэвэрлээд үрийг нь авч холигчид хийж шүүсийг нь гарга. Дараа нь холимог шүүсээ дөрвөн ширхэг хундаганд хуваан хийж ууж байвал өвлийн хүйтэнд таны бие организмд нэн тустай байх болно.  

5. Зөв хооллолт

Бүх л өвлийн туршид ханиад томуу тусч, биеийн дархлаа суларснаас болж  гэдэс багагүй хямардаг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд онцгой анхаарах хэрэгтэй. Ходоод гэдэсний сайн бактерыг хэвийн хэмжээнд байлгахын тулд тараг, йогурт бас бөөрөнхий сонгино, сармис, гадил жимсийг ч түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Учир нь ургамлын гаралтай аминдэм эрдэс бодисоор баялаг хэр нь шингэц удаантай хүнсийг түргэн боловсруулахад эдгээр сайн бактерууд голлох үүрэгтэй байдаг юм. Биеийн дархлааг грек самар, фундук, арахис самарнууд бэхжүүлдгийг мартаж болохгүй.

6. Таатай, ашигтай засал

Хэт нимгэн эсвэл хэт зузаалж хувцаслах гэхийн хэрэггүй. Түүний оронд хүйтэн устай бассейн, шүршүүрт орж биеэ чийрэгжүүл. Долоо хоногт нэг удаа тогтмол саунд орж бай. Саунд орсноор амьсгалын замыг чөлөөлж, бодисын солилцоог тогтворжуулж, хорт бодисоос бие организмыг ангижруулдаг.  

Мөн цэвэр агаарт зугаалж, фитнесын аль нэг төрлөөр хичээллэвэл таны бие организм бүх л өвлийн туршид эрүүл чийрэг байх болно.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:42 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax