2010-04-15
Загасны ордныхны зүүд хамгийн зөнтэй
Хүн бүр амьдралдаа дор хаяж ганц удаа зөнтэй зүүд зүү­дэлдэг. Гэхдээ аль зүүд зөнтэйг ялгаж мэдэх амар­гүй. Энд л манай зурхай тусал­на. Учир нь зурхайн орд бүрийн зөнтэй зүүд өөр өөр сэдэвтэй.

Та зүүдээ үл тоох хэрэг­гүй, харин ч чухал асуултынхаа ха­риуг олж мэдэж чад­на.
Загас, Мэлхий, Хилэнц гээд усан мах­бодтой ордууд бол зүүдний хаад. Иймээс тэдний зүүдийг бүгд ан­хаа­ралтай сонсох хэрэг­тэй.

Загасны ордныхны зүүд хамгийн зөнтэй. Тэд тор­гон мэдрэмжээ ашиглан хам­гийн ээдрээтэй зүүдийг гарам­гай тайлдаг. Тэдний ялан­гуяа хайр дурлал, үр хүүх­дүүд буюу сугалааны хо­жил­той холбоотой зүүд нь зөнтэй байдаг.

Харин мэлхийн ордын­хон аялал жуулчлал, алс холын орнуудын талаарх зүүдэнд анхаарлаа хандуул. Тэдгээр газрыг үзээгүй ч гэсэн. Мэлхий зөнч зүүдний тус­ламжтайгаар ажил төрөл, албан тушаалтай хол­боотой асуудлаа шийдэж чад­на. Шалгалт, диссертаци, ном­той холбоотой зүүд ч оновч­той. Шашин шүт­лэг­тэй хол­боотой зүүд тань шинж­лэх ухааны үндэс­лэлтэй байж болох талтай.

Хилэнцийнхний боловс­ролтой холбоотой зүүд зөнтэй. Сургууль, шалгалт, диссертаци зүүдэлбэл биелэх магадлалтай.
Хумх, Ихэр, Жинлүүр хэмээх хийн махбодтой ордуудын зүүд зөнтэй байх нь ховор. Гэхдээ харилцааны асуудлыг хөндсөн зүүдэндээ анхаарал хандуул. Тэдний зүүд төрөл бүрийн үсэг, тоо, схем зэрэг билэгд­лээр дүүрэн бөгөөд чухал мэдээ ингэж л ирнэ. Тэд ямар нэг асуудлаар шийд гаргаж чадахгүй бол зүүдээ манаж унтах хэрэгтэй. Хариу зүүдэнд ирдэг. Энэ нь ялангуяа ихрүүдэд хамаатай. Тэдний зүүд амьдрал дээр шууд хэрэгжих боломжтой.
Жинлүүр заяаны ханиа зүүдэн­дээ харах нь элбэг. Хумх зохион бүтээх талдаа гарам­гай бөгөөд зүүдэндээ нээлт хийдэг.
Арслан, Хонь, Нум зэрэг гал махбодтой ордуудын зүүд нь хүртэл амбицтай. Тэд дэлхийн хүчирхэг удир­даг­чидтай хамт ард түмэн, улс орны төдийгүй эгэл иргэдийн хувь заяаг шийдэж зүүдэлдэг. Маш баялаг зүүд нь баргийн киноноос дутахгүй. Иймээс сайн мөрөөдөөд унтвал үйл явдлын өрнөлийг зүүдэндээ үргэлж­лүүлэн харж болно. Тэд гал, гэрэл, гялалзсан юм­тай холбоотой зүү­дээ анхаарах ёстой. Онц­лог нь тэд өөрс­дөө зүүдээ тайлж чаддаггүй. Арслангуудын алтан зүүд гол­дуу хуу­рамч. Иймээс тэд ханийн­хаа зүү­дийг сонс. Учир нь тэдний ойр дотны хүмүүс арс­лан­гуу­дыг мэд­рэх увдис­тай. Хонь, Нум харин хайр дур­лал, карьер их зүүдэл­дэг. Мөн аялал жуулч­лал, шинжлэх ухааны сэдэв­тэй зүүдээрээ дэлхийн хэм­жээ­ний нээлт ч хийж магад.
Шороон махбодтой ордууд зүүдээ үл тоодог. Тэд цөөн зүүдэлдэг ч мэргэн, зөн­тэй байдаг. Ирээдүйн үйл явд­лыг онож зүүдэлдэг онц­логтой. Учир нь амьд­ралын хар ухаантай Үхэр, Охин, Матар өөрсдийн амьдрал ахуй, ажил, ургамал, амьтан, хүний биеийг зүүдэлдэг. Үхэр голдуу хоол хүнс, хувцас, Охин ном, аар саархан, Матар барилга бай­гууламж, хөдөлмөрийн багаж зүүдэлдэг. Ер нь зүүд­ний тайлалтай ном ашиг­ласан нь дээр. Юу худалдаж авахаа мэдэхгүй бол зүүдээ мана, хариу дороо ирнэ.

Мөнхжаргалын Цогзолмаа
орчуулагч сэтгүүлч

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:47 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


хэхэ
би загасны ордшдээ
Бичсэн: ~Маргад Эрдэнэ~ цаг: 15:28, 2010-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax