2010-05-07
Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд


'Гадаадад ажиллах хүч илгээх төв", "Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар", БНСУлсын Хөдөлмөрийн яамны "Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар"-ын Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын мэдээлэл

Монгол Улсын Нийгтийн хатгаалал, хөдөлмөрийн яам, БНСУлсын Хөдөлмөрийн яамны хооронд "БНСУлсад ажиллах хуч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг" -ийн дагуу БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хусэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох 6 дахь удаагийн шалгалтыг авах болсныг мэдэгдье.

1. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл
БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл 2010 оны 5 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр явагдана. Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
- 3.5 х 4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
- Гадаад паспорт, иргэний үнэмлэх, тэдгээр баримт бичгийн хуулбарууд
- Солонгос хэлний шалгалтын хураамж 26000 төгрөг

Солонгос хэлний шалгалтын хураамж талөх заавар:
- Төлбөр хийх банк: ХААН банк
-Дансны дугаар: 5111008464 (төгрөгийн данс)
- Хүлээн авагчийн нэр: YOU MYEOUNG SOO
- Бүртгэлийн нийт хураамж: 26000 төгрөг

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн та доорх шаардлагыг хангасан бол солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг өгөх эрхтэй.
1.18-39 насны Монгол улсын иргэн /1971.06.28-1992.06.27 хооронд төрсөн/
2. Ял шийтгэлгуй
3. БНСУ-д хууль бусаар амьдарч байгаагүй болон албадан саатуулагдаж байгаагүй
4. Монгол Улсаас гарах эрхэд,хасуулаагүй
5. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг авах Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг Улаанбаатар хотод 2010 оны 6 дугаар сарын 27-ны өдөр авна. Шалгалт авах байр, шалгалтын цагийг 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарлана.
• Шалгаруулж авах иргэдийн тоо: 3100 хүн (дээд оноо 200, үүнээс 80-с дээш оноотой иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар шалгаруулна)
- Жижиг дунд үйлдвэрийн салбарт 3000 хүн
- Хөргөх үйлдвэрийн салбарт 100 хүн

Шалгалтын бүтэц болон оноо
Асуулт                             Оноо              Хугацаа
Сонсохасуулт              25асуулт          100 30 минут
Уншихасуулт              25 асуулт         100 40минут
Нийт                             50 асуулт          200 70минут

3. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг өгөх хүсэлтэй иргэдийн анхааралд
1. Та солонгос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Энэ удаагийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалт нь зөвхөн үйлдвэрийн салбарт ажиллах хүч авахаар авч байгаа шалгалт учир солонгос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа болно.
2. Зөвхөн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. "Буртгүүлж өгнө, солонгос хэлний төвшин тоггоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хувь хунд хууран мэхлэгдэх, өөрийгөө
хохироохгүй байхыг анхааруулж байна. Бүртгэлийн хураамжийг зөвхөн дээр дурьдсан дансанд тушаана.
3. Та ямар нэгэн өвчингүй, эрүүл байх шаардлагатай. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн том шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Хэдийгээр та солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна та солонгос хэений төвшин тогтоох шалгалтын хураамж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж болон үнзт цагаараа хохирох болно. Тиймээс та БНСУлсад хөдолмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй бол солонгос хэлний мэдлэгтээ анхаарч, өвчингүй /Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг өвчингүй/ эрүүл байх шаардлагатай.
4. БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй. Учир нь БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн эзэд өөрсдийн үйлдвэрийн газартаа ажиллах гадаад ажилчныг сонгон авдаг болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7013-8787, 7011-1299 утас болон http://www.ga-hit.mn/, www.monkor.net вэб хаягаас авч болно. Манай хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р
хороо, Самбуугын гудамж 1/16 (Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын гөзрын байрны урд талд 9-р цэцэрлэгийн байшингийн хойд талд 2 давхар улаан тоосгон байшин
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:38 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax