2010-06-02
Эмэгтэйчvvдийн насыг vнэрээр нь тодорхойлдог

Аль ч vеийн эмэгтэйчvvд насаа нууцлах хvсэлтэй байсан. Өнөө vед залуу насаа хэвээр хадгалахад гоо сайхны мэс засал, хөгшрөлтийн эсрэг тос зэргvvд



тодорхой хэмжээгээр тус болох болсон. Гэвч залуухан харагдах хvсэлд эдгээр зvйлс хангалтгvй гэнэ. Учир нь эмэгтэйчvvдийн насыг vнэрээр нь тодорхойлох боломжтойг мэргэжилтнvvд судалгаагаар нотолжээ. Японы эрдэмтдийн гаргасан дvгнэлтээр, хvн хэдий чинээ ахимаг настай байна, төдий чинээ химийн бодисуудын нийлмэл vнэртдэг гэнэ. Учир нь нас ахих vйл явцтай холбоотойгоор арьсан дахь тосны хvчлийн бууралтын дvнд бие махбодь уг нийлмэлийг боловсруулж эхэлдэг байна. Эдгээр бодисууд нь онцгой содон таагvй vнэртэйгээс гадна эмэгтэйчvvдийн жинхэнэ насыг илтгэх чадвартай гэнэ. Тухайлбал, 40 нас гарсан эмэгтэйчvvдийн бие махбодид нийлмэл бодисын төвшин 20, 30 настангуудаас хоёр дахин өндөр байдаг аж. Америкийн Ражерс их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой дvгнэлтийг гаргасан байдаг. Эрчvvд эмэгтэйчvvдийн насыг сvрчигнийх нь vнэрээр тодорхойлж чаддаг гэж. Уг судалгаанд 20-60 насны эрчvvдийг хамруулсан агаад тэднээр ямар насны эмэгтэйд ямар vнэр тохирохыг тодорхойлуулсан байна. Сvрчигнvvдийн дунд ваниль, нил цэцэг, сарнай, жимс /алим/ зэргийн vнэр байж. Судалгаанд оролцсон бараг бvх эрэгтэй сарнайн vнэрийг ахимаг насны эмэгтэйд илvv тохиромжтой гэсэн бол жимсний төрлийн vнэртэнгvvдийг залуухан бvсгvйчvvлд хамааруулсан байна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:10 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax