2009-11-08
Эрт босох эрүүл мэндэд муу

Британийн Уоррикийн Анагаах Ухааны Их сургуулийн судлаачид байнга нойр дутуу явах нь зүрх судасны өвчнөөр өвчлөх нэг шалтгаан болж буйг тодорхойлсон байна.
Нойроо хязгаарлах нь цусны даралтыг ихэсгэх, архаг хуучийг хөдөлгөдөг байна. Судалгааны багийн ахлагч, профессор Франческо Капучио: «Бид байнгын дутуу нойртой явахад зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдаж, инфаркт болон инсультэд хүргэх аюултай. Эрт босч ажилдаа явах эсвэл биеийн тамирын дасгал хийх нь хүмүүсийн эрүүл мэндэд тустай биш байдаг. Нойроо хязгаарлаж, эрт босох нь зүрх судасны өвчин тусах магадлалыг нэмэгдүүлж байгаа л хэрэг” хэмээн анхааруулжээ.

Тэдний судалгаанд 23 – 90 насны 3017хүн хамрагдсан байна. Яг ийм дүгнэлтийг Пенсильванийн Их сургуулийн эрдэмтэд ч бас гаргажээ. Байнга нойр дутуу явах нь хүний зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.

Тиймээс та зүрх судасны өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх үүднээс дутуу нойртой явахгүй байх хэрэгтэй. Үүний тулд:

-Биеийн тамирын дасгалыг эрт босч хийхгүй байх

-Ажлын хуваарь тань эрт босох шаардлагатай байдаг бол амралтын өдрүүдэд сайн унтаж амрах

-Үдшийн цагаа шөнийн цэнгээний газарт өнгөрүүлж нойр дутуу явдаг зуршлаа хаях

-Зүрх, судасны өвчтэй бол эрт босох шаардлагатай ажил хийхээс татгалзахыг зөвлөж байна.

эх сур: news.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:25 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax