2009-11-09
Yahoo! messenger-програмыг хувааж хэрэглэх.


Та бүхний компъютерт мэссэнжерийн програм байгаа байх. Гэтэл тэр програмыг ганцхан хүн хэрэглээд зогсохгүй олон хүн нэгэн зэрэг хэрэглэх шаардлаг их гардаг. Энэ үед хэн ч үүнийг давхар нээгээд зэрэг ашиглаж чаддаггүй. Тэгвэл энэ бүхнээс гарах арга замыг нэгэн сул нүхээр ороод л та олно. Харин энэ хүү гайхамшигт замыг доор бичгээр сийрүүлъе:

1   Start>>Run /Window logo + R/
2   regedit гэж бичээд ОК
3   HKEY_CURRENT_USER>>Software>>yahoo>>pager>>test
4   test хавтсан дээр хулганы баруун товчийг дараад гарах цэснээс New>>DWORD value
5   Шинээр гарсан file-д plural нэр өгнө
6   plural-руу ороод value data нүдэнд 1 гэсэн тоо тавина

Ингээд л боллоо. Одоо бүх юмаа хаагаад мэссэнжрээ онгойлго. Тэгээд нэвтэр. Дахиад онгойлго. Дахиад нэвтэр. Тиймээ үүнийг чинь л яриад байсан юм. За ингээд та 2 мэссэнжердээд байж дээ. 2 ч гэлтгүй хэдэн давхар ч орж болоно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Windows систем дээр л хүчинтэй.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:26 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax