Сvvлийн vед хvvхэд багачууд маань элдэв төрлийн амьтан тэжээх дуртай болоод байгаа. Тэдгээрийн нэг нь туулайн бvжин юм. Энэ өхөөрдөм амьтан нь маш нарийн хооллолттой бөгөөд орц, хэмжээ нь ихдэх юмуу багасвал тун амархан өвддөг гэнэ.
Туулай лууванд дуртай гэж ярьдаг боловч vнэн хэрэгтээ байцааны хальсанд "нугасгvй" аж. Лууван тvvнд зөвхөн билэгдлийн чанартай хоол учир хааяа л өгөх нь зөв. Учир нь, лууван амин дэмээр баялаг хэдий боловч аливаа амьтны гэдэс өвтгөх аюултай гэнэ.
Байцааны хальс маш богино хугацаанд боловсордог болохоор хvн, амьтны эрvvл мэндэд тустай. Туулайг өдөрт зургаан цагийн зайтай хоёр удаа хооллоход хангалттай.
Мөн тvvнийг хэт хvйтэн орчинд байлгах нь зохисгvй. Яагаад гэвэл тvvний арьс хvйтнийг шууд өөртөө шингээн авч дулаан ялгаруулдаг учир хvйтэн агаар нь тvvний уушгинд нөлөөлдөг. Тиймээс хvйтнээс болж vхэх нь амархан байдаг ажээ. Ташрамд сонирхуулахад, манай улсад хамгийн анх 1973 онд туулайг гэрийн тэжээмэл болгож байсан гэнэ.