2009-12-10
Гэрийн амьтдын талаархи есөн төөрөгдөл
1.Гэрийн тэжээвэр амьтнаа мал эмнэлэгт хvргэснээс гэртээ эмчилгээ хийсэн нь хямдхан.
Амьтдын ихэнх өвчнvvдийг мэргэжлийн эмчээр эмчлvvлэх нь дээр.

2.Гэрийн тэжээмэл амьтдад өвчнөөс урьдчилан сэргийлэх тариа, вакцин хийлгэх шаардлагагvй.

Энэ бол буруу. Хулгана, сарьсан багваахай зэрэг амьтад галзуугийн нян биедээ тээдэг. Хэрэв тэжээвэр амьтан чинь гэрээсээ бараг гардаггvй байсан ч гаднаас орж ирж байгаа гутал, шавхайгаар дамжин халдвар авах боломжтой.

3.Нэг эхээс төрсөн гөлөгнvvд хоорондоо vр төл тогтоохгvй.
Энэ мөн л буруу ойлголт. Тиймээс эртхэн энэ талын арга хэмжээ аваарай. Яагаад гэвэл, цус ойртсон тохиолдолд төрөлхийн гажигтай vр төл төрж болзошгvй.

4.Хивсэн дээр шээлээ гэж загнахаар тэжээвэр муурнууд эзэндээ гомддог.
Амьтад эзэндээ өс санадаггvй. Тиймээс гомдоно гэж айх шаардлагагvй.

5.Хэт их сандарвал нохойны зvрх зогсоно.
Нохой муурны зvрх хаагдана гэсэн ойлголт байдаггvй. Харин зvрхний эмгэг согогтой байж болно л доо.

6.Муур нярай хvvхдэд аюултай.
Зvгээр л мухар сvсэг. Хvvхдийн уусан сvv амнаас нь vнэртдэг болохоор муур тэдэнд ойртож vнэрлэдэг.

7.Жирэмсэн эх муурнаас токсоплазмын халдвар авдаг.
Муурнууд уг өвчний нянг тээдэг нь vнэн л дээ. Гэхдээ хэдхэн төрлийн ариун цэврийн дvрэм сахих юм бол халдвар авахгvй.

8.Нохойг торонд хорих муу.
Нохойнууд торыг огтхон ч шорон гяндан гэж хvлээж авдаггvй. Харин ч эсрэгээрээ, өөрсдийнхөө гэр орон гэж ойлгодог.

9.Муур зөвхөн сvv уух ёстой.
Сайн чанарын хоол хvнс хэрэглэдэг муурнуудад нэмэлт тэжээл хэрэггvй. Тэд жаахан байхдаа сvvнд дуртай байдаг. Гэхдээ нас бие нь гvйцээд ирэхээр сvv уух дургvй болдог аж. Энэ нь тэдний хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:55 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax