2010-01-25
Зvvдний тайлал
1. Эвэргvй амьтанд эвэр ургасан байна гэж зvvдэлбэл сайхан зvйл тохиолдоно.
2. Морь унаж явна гэж зvvдэлбэл баяртай зvйл болно.
3. Морио угааж байна гэж зvvдэлбэл баяртай зvйл болно.
4. Морио төхөөрч идлээ гэж зvvдэлбэл эд, идээ ундаа элбэг олдоно

5. Морьтой нисч зvvдэлбэл vйл бvтэх сайн.

6. Алт мөнгө зvvдэлбэл хол явна.

7. Мөнгөн зоос зvvдэлбэл зовлон учирна.

8. Цас орж байгаагаар зvvдэлбэл өвдөнө.

9. Мөрөн, далайгаас ус ууж зvvдэлбэл баян болх, амьдрал дээшилнэ.

10. Мөрний усанд орж зvvдэлбэл баян болно

11. Мөөг зvvдлэх таагvй

12. Морь сульдаж явахгvй байна гэж зvvдэлбэл зовлонтой зvйл болно

13. Мэлхий зvvдэлбэл согтуу хvнтэй тааралдана

14. Муу, хуучин дээл өмсөж зvvдэлбэл сэтгэл зовно

15. Намаг зvvдэлбэл уйлна.

16. Цацраг сайтай нар зvvдэлбэл сайн хvнтэй сууна

17. Нар гэрт мандсан байна гэж зvvдэлбэл их жаргал ирнэ.

18. Нар байшинг ээж байна гэж зvvдэлбэл зочин ирнэ

19. Нар, сар зэрэг зvvдэлбэл хvvтэй болно

20. Нар, сар, од хамт зvvдэлбэл баяр болно

21. Хөгжим тоглож зvvдэлбэл найр болно

22. Нарийн замаар явж байна гэж зvvдэлбэл ажил хvнд болно

23. Модны нахиа зvvдэлбэл нас урт болно

24. Нарыг барьж зvvдэлбэл тушаал ахина

25. Ганц том нар зvvдэлбэл баяр болно
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:20 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax