2010-03-22
Амаржихаасаа гурван цагийн өмнө хөл хүнд гэдгээ мэджээ
Британийн иргэн Бэлинда Вайт хөл хүнд гэдгээ мэдсэнээс гурван цагийн дараа амаржиж, эрүүл чийрэг охинтой болжээ. Өдгөө 21 настай тэрбээр биедээ гарч буй өөрчлөлтийг есөн сарын өмнө анзаарсан боловч энэ хугацаанд түүний жирэмсэн болсныг эмч нар ч мэдээгүй аж.

Хатагтай Вайт “Би дүүргийнхээ эмнэлэгт цөөнгүй удаа хандсан. Харин тэд биед минь гарсан өөрчлөлтийг хоол боловсруулах эрхтний эмгэг хэмээн тайлбарласан” гэж ярилцлага өгчээ. Энэ төөрөгдөл өнгөрсөн сарын 6-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд эцэст нь эмч нар түүнийг гурван сартай жирэмсэн хэмээн оношилж, ирэх даваа гаригт ирж эмчийн хяналтад орох ёстойг нь сануулжээ.

Хачирхалтай нь энэ удаад тэд бас л буруу онош тавьж. Тэднийг онош тогтоосноос гурван цагийн дараа Бэлинда эмнэлэгт эргэн ирсэн бөгөөд тэр дороо амаржиж, 4 кг охинтой болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Охиноо төрүүлснийхээ дараа би олон цагийн турш болж өнгөрсөн үйл явдлын талаар бодсон.

Охинтой болсноо ойр дотнынхондоо дуулгахад тэдний хэн нь ч итгээгүй” гэжээ. source:mongolnews.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:48 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


а бас нээрээ боломжтой хувилбар байна шүү баяртай байна
Бичсэн: director цаг: 14:34, 2010-03-22 | Холбоос | |


майр бүдүүн хүүхэн байсым байгааз... жин өдөр хэд хэдэн кгаар дээшээ доошоо наасссс
Бичсэн: 300 цаг: 14:16, 2010-03-22 | Холбоос | |


шал валайн тэгээд 4-ийн 4 кг хүүхэд яаж ч бодсон бага ч гэсэн цүндийнэ биз дээ, тэр эмч нар ч яацан амьтад вэ
Бичсэн: director цаг: 13:32, 2010-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax