2011-05-06
Сахиусан тэнгэрийн хоолны дэглэм


Үргэлжлэх хугацаа: 13 хоног

Дэглэмийн 13 дахь хоног дээр биеийн жингээс 7-8 кг хасах боломжтой. 14 дэх өдрөөсөө эхлэн хүссэн зүйлээ бага багаар идэж болно.

Энэхүү дэглэм нь бодисын солилцоог зохицуулж байдаг учраас гарсан үр дүн нь нилээн урт хугацаанд хадгалагддаг байна.
Сахиусан тэнгэрийн дэглэм нь өглөөний цай уудаггүй, харин орой хоол сайн иддэг, бас мах идэх дуртай хүмүүст илүү тохирно.

Дэглэмийн давуу тал:
·  Өдөр болгон хүнсний ногоо хэрэглэснээр бие организм амин дэм, хэрэгцээтэй тэжээлийн бодисоор хангагдана.
· Улаан лооль, лууванд агуулдагддаг A амин дэм арьсны өнгө, ерөнхий байдлыг сайжруулдаг.
· Хүнсний ногоонд байдаг эслэг /ургамлын эсийн хальсны эд/ нь гэдэс дотрын үйл ажиллагааг сайжруулдаг.

Дэглэмийн зөвөлгөө:
·  Дэглэмийг сахих үед элсэн чихэр, алкоголь төрлийн ундаа, давс зэргийг хэрэглэхийг хориглоно.
·  Ногооны порци нь махны порциос их байвал сайн.
·  Салатны навчийг бууцай, цоохор майлзны навч, байцааны навч, шинэ өргөст хэмх зэрэг ногоогоор орлуулж болно.
·  Салат, ногоогоо нимбэгний шүүс болон оливын тосоор амталж болно.
·  Лууванг улаан лоолиор, мөн адил улаан лоолийг луувангаар орлуулж болно.

·  Кофег хар буюу ногоон цайгаар орлуулж болно.
·  Махыг ургамлын тосонд шарж, чанаж, ууранд жигнэж болох ба тахианы гол мах буюу загасны махаар орлуулж болно.
·  Дэглэмийг барих үед зөвхөн ус (жирийн буюу эрдэст) ууж болно. Өдөрт 1,5-2 литр ус уувал сайн.
· Дэглэмийг сахих үед биеийн дасгал, массаж хийвэл илүү үр дүн гарна.

Дэглэмийн 7 хоногийн цэс:

1 дэх өдөр
Өглөөний цай: чихэргүй хар кофе.
Өдрийн хоол: аргатал чанасан 2 ш өндөг, 1 ш улаан лооль, 1 порци салатны навч.
Оройн хоол: бага зэрэг ургамлын тосонд шарсан үхрийн мах, 1 аяга бууцай .
2 дахь өдөр
Өглөөний цай: чихэргүй хар кофе, хатаасан талх /сухарь/.
Өдрийн хоол: шарсан өөхгүй үхрийн мах, салатны навч, улаан лооль.
Оройн хоол: нэг аяга шөлтэй хоол.

3 дахь өдөр
Өглөөний ца

й: чихэргүй хар кофе, хатаасан талх.
Өдрийн хоол: шарсан өөхгүй үхрийн мах, салатны ногоон навч.
Оройн хоол: аргатал чанасан 2 ш өндөг, 2 зүсэм тосгүй утсан гахайн мах, 1 порци саланы навч.

4 дэх өдөр
Өглөөний цай: чихэргүй хар кофе, хатаасан талх.
Өдрийн хоол: 1 ш өндөг, 1 ш лууван, бяслаг.
Оройн хоол: жимсний салат, 1 аяга тараг.

5 дахь өдөр
Өглөөний цай: нимбэгний шүүсээр амталсан үрсэн лууван.
Өдрийн хоол: шарсан загас, улаан лооль.
Оройн хоол: өөхгүй үхрийн мах, салатны навч.

6 дахь өдөр
Өглөөний цай: чихэргүй хар кофе, хатаасан талх.
Өдрийн хоол: тосгүй шарсан 1 порци дэгдээхэйний мах, салатны навч.
Оройн хоол: өөхгүй үхрийн мах, салатны навч.

7 дахь өдөр
Өглөөний цай: чихэргүй цай.
Өдрийн хоол: шорлож шарсан гахайн мах /өөр мах байж болно/, салатны навч.
Оройн хоол: хүссэн хоолоо бага хэмжээгээр идэж болно /чихэргүй/.
7 хоногийн дэглэмийг  давтаж 13 хоног барих ёстой бөгөөд өдрүүдийн дарааллыг өөрчилж болно.
Сахиусан тэнгэрийн хоолны дэглэм нь уургийн дэглэм юм. Тиймээс та ямар нэгэн архаг өвчтэй юм бол дэглэмээ барихаасаа өмнө эмчээсээ зөвөлгөө аваарай.

MongolMuscle.com
Орчуулсан:
Учирал
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:42 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax