2012-03-15
Эрхтний талаарх “хэцүүхэн” асуултууд
Эрэгтэй хүний “илд”-ний талаархи хэнээс ч асуух гээд хэл ам эвлэж өгдөггүй хэцүүхэн асуултууд, түүний хариулт.

1. Өдөрт эрэгтэй хүний эрхтэн хир олон удаа босдог юм бэ?

Хэд л бол хэд гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь түүний нас, эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа гээд олон зүйлээс шалтгаална. Харин унтаж байхдаа дундаж эрэгтэй хүний эрхтэн 3-6 удаа босдог. Энэ үед заримдаа 30 минутаас илүү хугацаанд ч босч болно.

2. Хөвчөө таслуулах нь эрэгтэй хүний сексийн таашаалд нөлөөлөх үү?

Магадгүй. Гэвч үүнд тодорхой нотолгоо үгүй. Тээрхийн арьс нь олон мэдрэлийн сувгийн төгсгөлөөс бүрддэг. Тиймээс хөвчөө таслуулаагүй эр хүн илү мэдрэмтгий байх магадлалтай боловч үүнээс болж ямар нэг сексийн сэтгэл ханамжийн хувьд өөрчлөлт орно гэсэн баталгаа байхгүй юм.

3. Тэр хэтэрхий хурдан дур тавиад байх юм? Үүнийг нь болиулахын тулд яах вэ?

Нэгт түүнд заавал эрхтнээрээ биш, харах, сонсох мэдрэмжээрээ урьдчилж таашал авах боломжийг олго. Удаанаар үнсэлц, энхрийл, чихнийх нь омгийг үмх. Тэгээд хийх үедээ амархан тавьчих гээд байвал “хавчих” аргыг хэрэглэж болно. Энэ нь дур тавих дөхөөд ирэнгүүт түр зогсож пауз авч байгаад, дахин хийх арга юм. Дараагийн нэг хувилбар нь секс хийхээсээ өмнө түүнийг нэг тавиул. Ораль аргыг туршиж үзэж яагаад болохгүй гэж. Эрэгтэй хүн хоёр дахь дээрээ өмнөхөөсөө илүү контрольтой байдаг учир удаан тавьдаг юм.

4. Эрэгтэй хүн зөвхөн аман сексээр л дур тавиад, жирийн сексийн үед тавихгүй байх нь муу юу?

Үгүй. Энэ бол ораль секс түүнд илүү их таашаал өгч байна л гэсэн үг юм. Хэрэв та түүнийг жирийн сексийн үед дур тавиасай гэж хүсч байвал гар хангалгынхаа тоог бууруулахыг хүсэх хэрэгтэй. Дээр нь таны нөхөр/найз залуу байнга порнографик кино үздэг бол энэ нь түүний мэдрэмжийг бууруулах хандлагатай. Тиймээс энэ кино үзэхээ түр завсарлахыг хүсээд үзээрэй.

5. Эрэгтэй хүн хөгширөхөд эрхтэн дагаж өөрчлөгддөг үү?

Эр бэлэг эрхтэнд хэмжээ, хэлбэрийн хувьд 18 наснаас хойш өөрчлөлт ордоггүй. Харин мэдрэмж нь буурч болно.

6. Миний нөхөр надад дур тавьсан гэж хэлдэг мөртлөө ямар ч үрийн шингэн гарахгүй юм? Тэр худлаа яриад байна уу?

Үгүй ээ, санаа зоволтгүй. Тэр буруу чиглэлтэй тавьдаг байж магадгүй. Энэ нь эр хүний үрийн шингэн гадагшаа биш, давсаг руугаа чиглэж ялгарахыг хэлнэ. Ямар нэг мэс засал, эсвэл эмчилгээнээс болж ийм байдалд хүрч болно. Аюултай биш боловч сэтгэл санааны хувьд хангалуун бус байдлыг үүсгэдэг учир эмчид хандах нь зөв юм.

7. Эрэгтэй хүний эрхтэн заримдаа тээр болдог уу? Яг л том хөх бидэнд тээр болдог шиг.

Нэг л тохиолдолд эр бэлэг эрхтэн эзэндээ тээр болдог. Энэ нь олон нийтийн газар хүсээгүй байхад өнөөх нь босчихоод байхад л тэр. goolingoo.mn


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:32 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax